Гацуурын гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна

2024 оны 12-р сарын 07 өдөр, 14 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
468899779_882276167435562_4337855537064805856_n
Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж;
-гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах
-хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх
-гэрлийг олон цагаар асаахгүй байх
-гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах
-халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах
-тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх