-Аргын тооллын 11 дүгээр сарын 11. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 10, шарагчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал огторгуй, од шувуун хошуут-24, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:52-17:19.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Харин тахиа, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, арилжаа наймаа хийх, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, замд гарах, бэрийн үйл, эд, мал худалдан авах, ном сонсох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явах муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар