-Аргын тооллын 10 дугаар сарын 28. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 26, хөхөгчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал уул, од бага морь-10, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:30-17:40.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай маш сайн. Харин хонь, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бузарыг дарж, дайсагнах үйл, их хэрэг үүсгэх, ном унших, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, замд гарах, эд, мал худалдан авах, мал худалдах, арилжаа хийх, ном сонсох, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явах муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар