“Амьтдын тухай 50 ном” уралдаанд бүтээлээ илгээгээрэй

2024 оны 10-р сарын 22 өдөр, 14 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b3037713-8d03-4842-8986-2ced7dda1bcc

Хүүхэд, өсвөр үеийнхэнд амьтдын тухай илүү ихийг таниулах, тэднийг номтой нөхөрлүүлэх, номын ач холбогдлыг сурталчлах, нийтийн уншлага болон ном хэвлэлийн салбарыг өргөн хүрээнд дэмжих зорилгоор “Номын ертөнц” клубаас “Азтай савар” ТББ-тай хамтран “Амьтдын тухай 50 ном” уралдааныг зарлажээ. Бид яагаад амьтдыг хайрлах ёстой вэ, дэлхий ертөнц зөвхөн хүмүүст зориулсан уу, яагаад заавал амьтны тухай вэ гэсэн олон асуултын хариултыг номоос мэдэх боломжтой.

Уралдаанд баг, хамт олноороо болон ганцаарчилж оролцох боломжтой бөгөөд нэрлэсэн 50 номоос таалагдсан зохиолоо сонгон уншиж, бүтээлч тэмдэглэл хийх юм. Ингэхдээ уралдаан бүтээлээ илгээх, уншсан номоороо 5-10 минутын подкаст хийх шаардлагатай аж. Тэргүүн байрын эзнийг 3 сая төгрөгийн ном авах эрхийн бичгээр, хоёр болон гуравдугаар байрын эздийг 1-2 сая төгрөгийн номын эрхийн бичгээр урамшуулах юм байна.

Уралдааны материалыг энэ оны 12-р сарын 2-ныг хүртэл хүлээн авч, 5-нд олон нийтэд үзэсгэлэн болгон дэлгэнэ. Хүүхэд залуус та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх