Өнөөдөр 7 байршилд авто замыг хааж, шинэчилнэ

2024 оны 10-р сарын 18 өдөр, 12 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zam haah

Өнөөдөр дараах 7 байршилд авто замыг хааж, шинэчилнэ.

  • Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хороо, Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд замын урд хэсгийн эгнээг хааж, шинэчилнэ.
  • Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Баянгол дүүрэг, “Петролиум” ШТС-ын уулзвараас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  • Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.
  • Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Хайлаастын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын арын авто зам, Скай ресортооc Их тэнгэр хүртэлх авто замыг шинэчилж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагт нээнэ.

Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

6711d01904a7f15ad621b7fa

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх