Өмнөговь аймгийн нэрэмжит Өсвр ба Залуучуудын УАШТ-2024 өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө эхэллээ. Тус барилдааны өсвөрийн 16, 17, 18 гэсэн гурван насны ангилалд 21 аймаг, 9 дүүрэг, спортын сургууль, бөхийн дэвжээ, клубын төлөөлөл 81 байгууллагын 230 гаруй хүүхэд бүртгүүлэн барилдаж байна. Мөн Тува улсын баг тамирчид зорин ирж оролцож байна.
Нээлтийн үйл ажиллагаа 15.30 цагаас болно.