Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан

2024 оны 10-р сарын 08 өдөр, 09 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaar

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +1…+6 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар +7…+12 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +12…+14 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх