Өнөөдөр цагаагчин үхэр өдөр

2024 оны 10-р сарын 04 өдөр, 09 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uher
-Аргын тооллын 10 дугаар сарын 4. Баасан (Сугар) гараг (2024)
Билгийн тооллын шинийн 2, цагаагчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал уул, од тэргүүн дагуул-13үл тохирох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:55-18:25.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Тахиа, могой, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, замд гарах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргах муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх