Дашнямтай өдөр

2024 оны 09-р сарын 26 өдөр, 09 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mogoi jil
-Аргын тооллын 9 дүгээр сарын 26. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
Билгийн тооллын 24, харагчин могой, мэнгэ 2 хар, суудал уул, од өглөгт охин-6хотол чуулган барилдлагат өдөр. Дашням, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:44-18:41.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлдүүд, хойморт орших болой.
Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх