Японы Ното мужид их хэмжээний үер бууж, долоон иргэн амь насаа алджээ

2024 оны 09-р сарын 25 өдөр, 12 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_3810

Япон улсын Ното мужид энэ сарын 21-нд аадар бороо орсоны улмаас их хэмжээний үер бууж, долоон иргэн амь насаа алдаж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Мөн 6000 гаруй айл, өрх тог цахилгаангүй болж, зам гүүр үерт автан, олон зуун байшин нуржээ.

Аврах ажиллагаанд дайчлагдан үүрэг гүйцэтгэж байсан зургаан алба хаагч нурангад дарагдан, ор сураггүй болсон байна.

Харин Важима хотод цагийн хугацаанд 121 мм хур тунадас орж, дээд хэмжээг тогтоосон бол Сүзү хотод мөн хугацаанд 84.5 мм хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн дээд хэмжээг давсан тохиолдол болж бүртгэгджээ.

Эх сурвалж: ccn.com
Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх