Туул, Хэрлэн голууд үерийн түвшинд хүрснийг НОК-оос анхааруулж байна

2024 оны 07-р сарын 25 өдөр, 15 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gol uer

Он гарснаас хойш нийслэлийн онцгой байдлын газарт гал түймрийн 1089, аврах ажиллагааны 346 нийт 1435 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн эрсдэлтэй 45 байршилд дайрга, шуудайтай элс бэлтгэж бэлэн байдлыг хангах ажиллаж байна. Мөн алба хаагчид хөдөлгөөнт болон завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу амарч зугаалж байгаа иргэдэд гол усны ослоос урьдчилан сэргийлэх, зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж байгаа болохыг холбогдох байгууллагаас мэдээллээ.

НОБГ-ын дэд дарга, хурандаа Э.Батбаяр: -Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагаас 15:00 цаг хүртэл түр зуурын дуу цахилгаан бороо орно гэдгийг хэлж байгаа. Өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд гол, Улиастайн голын үерийн түвшин хэвийн хэмжээнд байгаа бол Хэрлэн, Туул голууд үерийн түвшинд хүрсэн байна. Тиймээс иргэд та бүхэн үерлэсэн гол ус руу оролгүй аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх