Сүхбаатар дүүрэг Олимпын гудамж Гадаад харилцааны яамны баруун талд дулааны шугамын өргөтгөлийн ажлыг энэ оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас 07 дугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Санзайн замд (зуслан чиглэлийн зам) борооны ус зайлуулах шугам шинээр татах ажлыг энэ оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас 07 дугаар сарын 25-ны өдрийн 05:00 цаг хүртэл хийж гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА