Туул, Хэрлэн, Хараа, Ерөө голууд үерийн аюултай түвшинг давах төлөвтэй байна

2024 оны 07-р сарын 22 өдөр, 17 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uer us

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр долоодугаар сарын 22-ны өдрийн байдлаар үргэлжлэн орсон борооны улмаас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаас эх авсан голуудын усны түвшин өмнөх хоногоос 10-160 см-ээр огцом нэмэгдсэн бөгөөд Үүрийн гол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын орчимд үерийн аюултай түвшин 530см байдаг бол өмнөх хоногоос 293 см-ээр нэмэгдэж үерийн аюултай түвшинг давсан байна. Бусад голууд үерийн аюултай түвшинд хүрээгүй байна. Бороо үргэлжлэн орж байгаатай холбоотойгоор Туул, Хэрлэн, Хараа, Ерөө голууд ойрын хоногуудад үерийн аюултай түвшинг давах төлөвтэй байна. Иймд малчид, аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг дагуу хоноглож, отоглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх