Өнөөдөр цагаан морь өдөр

2024 оны 07-р сарын 05 өдөр, 09 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mori jil
-Аргын тооллын 7 дугаар сарын 5. Баасан (Сугар) гараг (2024)
Билгийн тооллын 30, цагаан морь, мэнгэ 4 ногоон, суудал төмөр, хэрцгий охин-5 од, идэр барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:00-20:53.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Нохой, морь, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, хүүхэд хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, мал гаргах муу.Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх