Өнөөдөр хар нохой өдөр

2024 оны 06-р сарын 27 өдөр, 09 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi
-Аргын тооллын 6 дугаар сарын 27. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
Билгийн тооллын 21, хар нохой, мэнгэ 3 хөх, суудал төмөр, шувуун хошуут-24 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:55.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах муу.Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх