Нийт 24 дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 4800 орчим усыг сорууллаа

2024 оны 06-р сарын 21 өдөр, 16 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
soruulahh

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн /2024.06.21/ 14:00 цагийн байдлаар айлын гэр, хашаа, гудамж талбайд ус орсон нийт 24 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал,  Хан-Уул дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 8, Сонгинохайрхан дүүрэгт 4, Баянзүрх дүүрэгт 4, Баянгол дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 1, Налайх дүүрэгт 1 дуудлагатай байна.

Дуудлагын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 70 орчим ажилтан, алба хаагч, 20 орчим автомашин, 16 мотопомптойгоор ажиллаж, 4800 орчим усыг соруулан заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (59.153.113.***)
    2024/06/22 16:08

    хотын дүүргүүдийн зам талбайн бороо, цасны усаа зайлуулж чадахгүй шийдэж чадахгүй засаг дарга нар монголын ард түмний хувь заяаг шийдэх үү.

    (0) (0)