Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэр үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй 407 айл, өрх байна. Эдгээр айл, өрхүүдэд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрт хүргэсэн ч 61 айл, өрх нүүн шилжсэн.
Үерийн эрсдэл өндөр Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 27, 29 дүгээр хороонд зөвшөөрөлгүй 212, Сүхбаатар дүүргийн 15,16,18, 20 дугаар хороонд 70, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд 24, Налайх дүүргийн 1, 6, 8 дүгээр хороонд 68, Баянгол дүүргийн 10,23 дугаар хороонд 3 айл өрх байна.
Иргэддээ ээлгүй /Гал, ус, агаарын бохирдол, замын түгжирэл/ хотын 6 дүүргийн засаг дарга , нийслэлийн Засаг даргын 1 р орлогчийг их хуралд сонгохгүй байх нь зөв юм. Ганц орой орсон борооны усаа зайлуулах суваг шуудуу хийж чадаххгүй засаг дарга нар хөгжлийг бол цаашаа. Үерээс хойш 1 жил өнгөрөхөд замын ус зайлуулах суваг шуудуугаа хийх хугацаа хангалттай хугацаа өнгөрлөө хийсэнгүй. Тэдний бүү сонго.