Өнөөдөр хөхөгчин туулай өдөр

2024 оны 06-р сарын 20 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tuulai jil
-Аргын тооллын 6 дугаар сарын 20. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
Билгийн тооллын шинийн 13, хөхөгчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал огторгуй, гар од-16 од, үл зохилдох барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой, бич жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлдавдар, шүүгээнд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, арилжаа наймаа хийх, нохой авах, амраг садан бололцох, багш шавь барилдах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд, мал худалдан авах, мал гаргах муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх