Хяналт шалгалтад 541 барилга байгууламжийг хамруулан 3385 зөрчлийг илрүүллээ

2024 оны 06-р сарын 18 өдөр, 11 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
new_a9b1a5c0a1c2cfc5d0e833e9d3ea77cc54adf979

Онцгой байдлын байгууллагаас  улсын хэмжээнд “Зочид буудал, дэн буудлын барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг зохион байгуулж, 541 барилга байгууламжийг хамруулан, 3385 зөрчлийг илрүүлж, 684 зөрчил буюу 20.2 хувийг газар дээр нь арилгуулсан.

Бусад зөрчлийг арилгуулахаар 362 гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, 162 мэдэгдэл, 5 танилцуулга, 12 зөвлөмжийг боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.

Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль, норм, дүрэм зөрчсөн 6 иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилоогүй, галын аюулгүй байдлыг хариуцан хангах, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаагүй, ажилтан, алба хаагчдыг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлээгүй, шуурхай төлөвлөгөөнд тодотгол хийгээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх