Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг “Задгай” гэдэг газарт аялж явсан таван хүний хоёр нь голын усанд живж амиа алджээ.
Дуудлагыг 2024 оны 06 дугаар 16-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18, 19 настай хоёр эрэгтэйн цогцсыг уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
Хур бороо их, гол, нуурын усны түвшин ихэссэн үед гол, нуурын усанд орохгүй байх, баталгаатай зам, гүүр, гарцаар зорчиж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.