Монгол Улс Азийн Бүсийн биологийн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ

2024 оны 06-р сарын 15 өдөр, 16 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
448432339_479259901150610_2732500794901233732_n
Узбекистан улсын Бухара хотод энэ сарын 8-14-ний хооронд зохион байгуулагдсан Авиценнагийн нэрэмжит Азийн бүсийн Биологийн олимпиадад Шинэ-Үе сургуулийн багш Д.Чинзориг, бэлтгэсэн хоёр сурагчийн хамт оролцож, тус сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль, 9-р ангийн сурагч У.Должинсүрэн шагналт байр эзэллээ.
Азийн бүсийн Биологийн олимпиад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 орны 100 гаруй сурагчид өрсөлджээ.
Шинжлэх ухааны хичээлүүдийн чиглэлээр жил бүр Олон улс, бүс нутгийн хэмжээнд олимпиадууд зохион байгуулагддаг юм. Тухайлбал, Азийн физикийн олимпиад(APhO), Менделеевийн нэрэмжит химийн олимпиад(MChO) зэрэг тэмцээнүүдэд жил бүр 20-28 улсын баг оролцдог байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх