Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зам талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг.
Урин дулаан болж иргэд лагерийн бүсэд суурьших нь ихсэж тухайн орчны хог хаягдал нэмэгдэж, иргэд зөвшөөрөлгүй хогийн цэгт хог хаях нөхцөл ихээхэн үүсэж байна.
Нийслэлийг 9 дүүрэг лагерийн бүсийн хог тээвэрлэлтийг нэмэгдүүлэн зөвшөөрөгдсөн цэгээс хог тээвэрлэлтийг өдөр бүр хийж байна.
Иргэд аж ахуй нэгж байгууллага нь хог хаягдлаа зориулалтын хогийн цэг болон хог хаягдлын тээвэрлэгч аж ахуй нэгжид хүлээлгэж өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй.
Гэвч хогоо зориулалтын бус газар ил задгай ихээр хаяж байгаа нь хог тээвэрлэлтийн аж ахуй нэгж болон оршин суугчдад хүндрэл учруулдаг.
Иймд иргэд та бүхэн зөвшөөрөгдсөн цэгээс өөр газар хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалж байна.
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА