Бага тойруу буюу Цэцэг төвийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх ажлыг өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ хүрээнд тус байршилд 4 удаа авто зам хааж, 1.7 км замыг хэсэгчлэн шинэчилж дууслаа. Тус авто замыг шинэчлэхдээ хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулан, худгийн тагийн өндөрлөсөн юм. Мөн тэгшилгээ, хэвтээ тэмдэглэгээг хийлээ.
