Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 274.237 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангид 318.481 суралцагч хамрагдаж байна.
Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор ердийн цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хоолны зардал 3600 төгрөг байсан бол өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүллээ.
Хоол үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулах зорилгоор боловсролын салбарт дараах төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Үүнд
“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”
ЖАЙКА олон улсын байгууллагын “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”
Дэлхийн боловсролын түншлэл “GPE” олон улсын байгууллагын “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төсөл”
Мөн түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор БНСУ-ын Сөүл хотын газар тариалан далайн бүтээгдэхүүний корпорацитай хамтран хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр санамж бичиг, хамтран ажиллах гэрээг байгуулаад байна.