Оросын Холбооны Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Евсиков Алексей Николаевичтай Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Ариунчулуун, ФМ радио хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Ариунаа нар уулзлаа. Уулзалтаар хоёр улсын сэтгүүлчдийн байгууллага хоорондын харилцааг дараагийн шатанд гаргахаар ярилцав.
Тухайлбал МСНЭ болон Оросын Холбооны улсын сэтгүүлчдийн байгууллагын хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэх. Энэ хүрээнд 2024 онд багтаан хоёр улсын медиа форумыг зохион байгуулна. Орост жил бүр 600 гаруй оюутныг Монгол улсаас ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулдаг. Уг квотод сэтгүүлчдийн төлөөллийг оролцуулах, богино хугацааны дамжаанд Монголын сэтгүүлчдийг Орост суралцуулах яриаг хийлээ.
Мөн хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга, туршлага судлах аяллыг зохион байгуулахаар тогтов.