УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ

2024 оны 05-р сарын 16 өдөр, 13 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8ae31bb5c6d34556b9a935035ac63099

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн албаны зөвлөлөөс 7 хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг “7:4:10” цахим сургалтад оролцлоо. Тэрбээр, “Төрийн албаны шинэтгэл буюу цэгцрэх хөдөлгөөн” хэмээх сэдвийн хүрээнд төрийн албан хаагчдад мэдээлэл хийв.

УИХ-ын дарга Г.Занданшатар цэгцрэх хөдөлгөөнийг “100 шинэчлэл-10 шинэтгэл” хэмээн томьёолон Үндсэн хуулийн, эрх зүй, эдийн засгийн, төрийн албаны, авлигатай тэмцэх эрх зүйн,  парламентын, боловсролын, улс төрийн намын, мал аж ахуй салбарын  шинэтгэлийг танилцуулсан юм.

Тухайлбал, парламентын шинэтгэлийн хүрээнд “Гурван D” буюу “Digital”, “Deliberative”, “Democratic” парламент болох зорилтын дагуу хууль, бусад шийдвэрийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, мэдээлж сурталчлах гээд бүхий л үйл явцыг бүрэн цахимжуулж, цаасгүй технологи нэвтрүүлэх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, ард түмний засаглах эрхийг цахимаар хэрэгжүүлэх нь энэ шинэтгэлийн үндсэн зорилго оршиж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг хасах цахим өргөдлийг “D-Parliament“ сайтын өргөдлийн системд  иргэн Н.Номун-Эрдэнэ гаргасан.  Өргөдөл гаргаснаас хойш энэхүү саналыг 10 хоногийн хугацаанд 120 мянган иргэн дэмжиж, түүний дагуу УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг  хэлэлцэн хүчингүй болгосон.

 Тэгэхээр зөвхөн Ерөнхийлөгч, УИХ,  Засгийн газар хууль санаалчлах бус  иргэд ч  мөн хууль санаачлах, засаглах  эрхээ эдлэх боломжийг цахим систем “D-petition” буй болголоо. Энэхүү цахим системийг зөв ашиглах талаар төрийн хаагчид ард иргэддээ үлгэрлэл үзүүлж, зааж, сургаж, дэмжиж ажиллахыг хүсэж байна. Нэн ялангуяа хөдөө орон нутгийн төрийн албан хаагчид хуулийн төсөлд санал өгөх иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч хамтран ажиллахыг уриалж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх