Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
13-14-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.
2024 оны 05-р сарын 13-ны 20 цагаас 05-р сарын 14-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хархираа, Түргэний уулс, Увс нуурын хотгороор бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +10…+15 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +9…+14 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +24…+29 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсэж Яармаг-Сонгины орчмоор -4...-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө сэрүүсэж -2…-4 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.