Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2024 оны 05-р сарын 11 өдөр, 11 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9a3ec8b0d601b01919e0136b54894052

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Лоринэт сан 2024-2025 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлогыг хэрэгжүүлж, залуу гэр бүлийг дэмжих, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сайжруулан боловсуулахад талууд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хүүхэд асран халамжлах хувилбарт үйлчилгээг бий болгох эрх зүйн шинэчлэлийг хийнэ. Үүнд:

  • Ясли-1-3 насны хүүхдийг асран халамжлах үйлчилгээ
  • Хүүхэд асран халамжлан хамгаалах үйлчилгээ-/ХХҮТ-ийн үйлчилгээ
  • Олон нийтийн оролцоонд тулгуурласан хүүхэд асрах үйлчилгээ/эцэг эхийн оролцоотойгоор бүлгээр хүүхдийг асран хамгаалах үйлчилгээ
  • Явуулын үйлчилгээ
  • Цагаар үйлчилгээ үзүүлэх төв
  • Гэрээр хүүхэд асрах үйлчилгээ
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан асран халамжийн үйлчилгээ
  • Бизнесийн байгууллагуудын дэргэдэх хүүхэд асрах үйлчилгээ (худалдаа, үйлчилгээний төвүүдийн дэргэд)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх