Монгол Улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжөөд 99 жилтэйгээ золголоо

2024 оны 05-р сарын 08 өдөр, 18 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8cceae2a-9a89-41b8-83ea-a7028ce93f18

Өнөөдөр буюу 5 дугаар 08-нд Монгол Улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 99 жилийн ой тохиож байна.

46a0c688-4af9-4a40-9cd1-ed99baa395f3Улаан бүчээр ижилдэн гоёсон үе үеийн хүүхдийн байгууллагын төлөөлөл, ажилтанууд энэ өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөдөг сайхан уламжлалтай билээ.

Энэ үеэр Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий: “Монгол Улсын ирээдүй болох хүүхэд багачуудыг хамгаалахын төлөө ажилласаар ирсэн,одоо ажиллаж буй бүхий л хүмүүст баярын мэнд хүргээд, хүүхдийн байгууллагаар овоглодог үйлс зорилго нэгт бидний ажил үйлс дандаа хөгжин дэвшиж, инээд хөөр цалгиж, гэрэлтэж байдаг” хэмээн онцолсон.

Мөн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн  газрын дарга Н.Баярмаа, Дорнод аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газрын дарга Э.Жавхлан нар мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.

Улмаар  Өнөр бүл хүүхдийн төвийн авьяаслаг багачуудын урлагийн тоглолт болж хүрэлцэн ирсэн зочдыг баясгалаа. Хэзээний хүртээлтэй, хүртээмжтэй олон  талт ажлууд санаачилсаар ирсэн  тэд энэ удаа гурван үеийн төлөөллийн дунд  “Хүүхдийн байгууллагын түүхэн замнал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан нь цаг үеэ олсон төдийгүй хүүхдийн байгууллагын ололт амжилт, алдаа дутагдал, цаашид хийж хэрэгжүүлэх, анхаарвал зохилтой асуудлаар нэгэн дор чуулж санаа бодлоо хуваалцсан  нь бүр ч  үр дүнтэй ажил болж чадлаа.

Ийнхүү ярих яриатай, дурсах дурсамжтай халуун дулаан уулзалтынх нь хүрээнд зарим төлөөллүүдийн  сэтгэгдлийг сонслоо.

01Д.Наранцэцэг:

  Хүүхдийн байгууллагадаа хязгааргүй хайртай

-Миний бие 9 настайгаасаа Пионерийн байгууллагатай холбогдож 1953 онд СХД-ийн 10-н жилийн сургуульд сурч байхдаа пионерт элссэн. Салаан дарга, бүлгийн дарга, бүлгэмийн зөвлөлийн дарга  гээд багын л нийгмийн идэвхтэй хүүхэд байж билээ. 1964 онд Нийслэлийн монгол гуравдугаар сургуульд пионерийн ахлах удирдагч болсон. Хүүхэд залуучуудын байгууллагад нийтдээ 13 жил ажилласанаас 6 жил Пионерийн ахлах удирдагч,долоон жил МХЗЭ-ийн эвлэлийн хорооны дарга байсан. Хүүхдийн зуны зуслан “У” булан гэдэг газар байхад бөмбөрчин байсан. Энэ зураг маань тухайн үеийн өнгөт сэтгүүлд нийтлэгдэж байлаа. Тэргүүний пионерийн удирдагч, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан гээд хүүхэд залуучуудын байгууллагаас авах бүхий  л шагналаа авч ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн тэртээх он жилүүд өнөөдөр нүдний өмнө дурайн байна.Ингэж биднийг олон талаар хөгжүүлж,их зүйлийг сургасан Хүүхдийн байгууллагадаа хязгааргүй хайртай. Өөрөөр хэлбэл, бидний зүрх сэтгэлийн дуудлага юм шүү дээ.

4e5c7d0a-a94f-430a-8159-dba3f896c2e9 3a53dbf8-cb56-4c52-afe3-b399579247f2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх