Зуны тэргүүн шарагчин могой (бага) сар, 2 хар мэнгэ, уул суудал.
-Аргын тооллын 5 дугаар сарын 9. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 1, харагчин тахиа, мэнгэ 7 улаан, суудал шороо, чөлөөт эх-3 од, үл тохирох барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:22-20:16.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Лам хүний, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, амраг садан бололцох, багш шавь барилдах, үзмэр үзэх, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, үс засуулах, ном сонсох, даллага авах, бурхан шүтээн тахих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар