Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
8-нд Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орж,
нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2024 оны 05-р сарын 07-ны 20 цагаас 05-р сарын 08-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар, өдөртөө Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8…+13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 грудус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.