Өнөөдөр СХД-ийн 18-р хороонд өндрөөс хүн үсрэх гээд байна дуудлага 09:03 цагт ирсэн.
Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход иргэн /23 настай эмэгтэй/ тагтан дээрээс үсрэх гэж байсныг аварч, биеийн байдлыг тогтворжуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа гэж НОБГ-аас мэдээллээ.