Шинэ уран бүтээл: Дуучин Э.Чулуунчимэг “Учрах л гэж…”

2024 оны 05-р сарын 01 өдөр, 13 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
чукаа
“УЧРАХ Л ГЭЖ…”
Үг: Ч.Цолмон
Ая: Б.Мөнхжаргал СТА
Урт холын замыг уулзах л гэж туулж дээ
Учиг битүү орчлонд учрах л гэж төөрч дээ
Хувьхан заяаны энгээр олоод ирсэн эрдэнэ минь
Холын оддоос ч харамлам хожуухан учирсан хайр минь
Чанд холын харгуйг уулзах л гэж туулж дээ
Чамайгаа би олох гээд сар жилүүдэд бүдэрч дээ
Хүсээд учирсан хайр минь хэнзхэн эмзэгхэн болохоор
Халуун зүрхний гүндээ нандигнан энхриилж хайрлая
Эрийн хийморь сүлдийг тань дээдэлж хайрлая
Эрдэж цалгихын алинд нь ч ухааруулж хайрлая
Энхрий алаг нүднийх нь галыг бадрааж хайрлая
Энэхэн насны хишигээр итгэж хайрлая
Насан багадаа учраагүй ч намайг л гэрэлтүүлсэн
Намба түвшин хайр минь хүний дээд юмаа
Хавар хаврын уринд дэлгэр ч нялхарч жаргая даа
Нас насны намрыг ухаажиж уярч туулъя даа
Амин зүрхнийхээ тольтод нандигнан хайрлая
Алдаа оноотой нь хамтад нь тэврэн хайрлая
Амраг сэтгэлт хайрандаа болзол тавилгүй
Амьдын энэхэн орчлонг дүүргэж хайрлая
Амьдын энэхэн орчлонг дүүртэл хайрлая

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх