“Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөгөөр иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгнө

2024 оны 04-р сарын 30 өдөр, 15 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huuliii

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөгийг 2024 оны тавдугаар сарын 01-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө.   Иргэд та бүхэн Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй өдөрлөгт болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад /Мишээл, Драгон, Дүнжингарав, Баянгол, Баянхошуу, Сэлбэ/ хүрэлцэн ирж, мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх