Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
23-ны өдөр Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар, 24-нд ихэнх нутгаар хүчтэй салхи,шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны 04-р сарын 22-ны 20 цагаас 04-р сарын 23-ны 20 цаг хүртэл
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -4…-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан,
өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +1…+6 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.🤞