Шинээр ирж буй хөдөлмөрийн гэрээт иргэд ирсний дараах сургалтад хамрагдлаа

2024 оны 04-р сарын 16 өдөр, 14 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
438705590_983210773167825_5031181440898182053_n

БНСУ дахь ХНХҮТ-өөс шинээр ирж буй Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт зохион байгуулдаг билээ. 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн сургалтад үйлдвэрлэлийн салбарт ажиллах 26, үйлчилгээний салбарт ажиллах 14, нийт 40 хөдөлмөрийн гэрээт иргэн хамрагдав. Сургалт БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн сангийн Ёжү хот дахь Олон улсын сургалтын төвийн хичээлийн танхимд болж Төвийн сургалт хариуцсан мэргэжилтнүүд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, суугаа орны онцлог, цалин хөлс, илүү цагийг хэрхэн тооцох, тогтвор суурьшилтай ажиллахын давуу тал, үйлдвэрлэлийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гадаад иргэдэд хамааралтай хууль, дүрэм журам, хамрагдах даатгалууд, “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийн хүрээнд гэрээт ажилчид Монгол Улсын нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх