“Улаанбаатар смарт карт” ХХК-иас иргэдтэй гэрээ байгуулж, автобусны буудал дээр ТҮЦ байршуулжээ

2024 оны 04-р сарын 16 өдөр, 13 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Улаанбаатар смарт карт” ХХК-иас иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, автобусны буудал дээр ТҮЦ байршуулсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ТҮЦ эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзлаа.

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны 26 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны “U money” үйлчилгээний цэгийн байршлыг шинэчлэх тогтоох тухай тушаалаар нийслэлийн хэмжээнд нийт 124 байршлыг баталжээ. Улмаар төсөл хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК нь УБЗАА-тай гэрээ байгуулалгүйгээр зөөврийн байгууламжийн угсралтыг захиалан хийлгэж, үйлчилгээ эрхлэгчтэй дур мэдэн гэрээ байгуулсан байна. Мөн тухайн байгууламжууд нь Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан хэмжээ, загвараас зөрүүтэй, явган зам хааж байршуулсан, хориглосон бараа бүтээгдэхүүн /хүнсний болон түргэн гэмтэх бүтээгдэхүүн, тамхи/ худалдах зэрэг зөрчил дутагдал гаргажээ. Иймд илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгах,  “U money” үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг зогсоох чиглэлээр 2019 онд Нийслэлийн Засаг дарга үүрэг өгч, “U money” үйлчилгээний цэгийн байршлыг хүчингүй болгох тушаалыг “Улаанбаатар смарт карт” ХХК-д хүргүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх