Улсын заан Д.Анар түрүүллээ

2024 оны 04-р сарын 15 өдөр, 11 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
437408435_743822507740141_5539648328463485661_n
Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Степ Гоулд” ХХК, “Цагаан сор” ХХК, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.
Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадрах өглөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Х.Гантулга, аймгийн арслан Г.Хишигбат, аймгийн арслан У.Батцоож нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа сумынхаа 100 жилийн ойтой хамтатган зохион байгуулсан улсын начин П.Моломжамцад МҮБХ болон гэр бүлийнхэн, ахан дүүс, ажлын хамт олон, үе тэнгийн бөхчүүд, “Бөхбилэгт” дэвжээний хамт олон, нутгийн зон олон, найз нөхөд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.
Энэ барилдаан түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Маргааш Монголын Үндэсний бөхийн холбооны “Үндэсний Алтан цомын төлөөх” шигшээ найман багийн барилдаан эхэлнэ.
15-нд 19:45 цагаас Архангай – Төв
16-нд 19:45 цагаас Өвөрхангай -Өмнөговь,
18-нд 19:45 цагаас Увс – Говьсүмбэр
19-нд 19:45 цагаас Ховд – Баян Өлгий
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх