ГССҮТ: Тохойн үе, атгаал ясны дутмагшлыг нийлмэл хиймэл үеэр солих мэс заслыг нэвтрүүллээ

2024 оны 04-р сарын 10 өдөр, 14 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gemtel

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч нар Монголдоо дахин нэг шинэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүллээ.

Уг мэс засал нь авто ослын дараах атгаалын чөмөгт ясны доод хэсэг бяцарч, үйрмэг мэт болон хугарч, эргэн сэргэшгүй болж дутмагшил үүссэн (10 см орчим) ясыг орлуулах, үеийг орлуулсан, нийлмэл тохойн хиймэл үе бүхий имплантыг суурилуулан гарын хөдөлгөөнийг бүрэн сэргээж, амьдралын чанарыг сайжруулах мэс засал эмчилгээ юм.

Тус мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид болон Их эмч Ж.Баярмагнай, Т.Баян-Өлзий, Ц.Санжаасүрэн, Мэдээгүйжүүлгийн эмч Г.Ариунболд, сувилагч Т.Гантулга, Б.Базаррагчаа, Г.Ганцэцэг нар багтсан.

Үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд мэс засал эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх