Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд ХАБЭА-н хууль тогтоомж, хүнд үйлдвэрийн салбарт нэн шаардлагатай зарим ажил мэргэжлийн стандарт, хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллана.
Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт ХАБЭА-н стандарт нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бодит үр дүнгээ өгөх юм.