БНЭУ-ын Засгийн газар, Монгол Улсад нүүрлээд буй зудын гамшгийн хор уршгийг арилгах, зудын нөхцөлд байгаа малчин өрхөд тусламж, дэмжлэг үзүүлэх хандивт нэгдэж буйгаа илэрхийллээ. Тус улсын Засгийн газар 20 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг хандивын дансанд шилжүүлэх юм. Энэхүү хандивыг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Санжиив Кумар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд өнөөдөр /2024.03.19/ гардуулан өгөв.
Энэтхэг Улсын Засгийн газраас 20 мянган ам.доллар хандивлав
2024 оны 03-р сарын 20 өдөр, 15 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )