13 настай хүүхдийн гар утсыг дээрэмджээ

2024 оны 03-р сарын 13 өдөр, 16 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police1
Сэрэмжлүүлэг: Цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024.03.11-ний 20:00 цагийн үед 13 настай, эрэгтэй хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дээрх хэргийг 19-20 насны хоёр эрэгтэй үйлдсэн болохыг 2024.03.13-ны өдөр олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд бага насны хүүхдийг орой үдшийн цагаар харгалзах хүнгүй явуулахгүй байх, хүүхдэд бусдын анхаарал татах үнэтэй утас, эд зүйл хэрэглүүлэхгүй байх, багш, нийгмийн ажилтнууд сурагчдад аюулгүйн зөвлөмж өгөхөөс гадна “дээрэмдэх” гэмт хэрэг нь ямар эрсдэл, хуулийн хариуцлагатай болох талаар сургалт хийх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Хуулийн хариуцлага: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/-ийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх