Хандив, тусламжийг малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна

2024 оны 03-р сарын 07 өдөр, 18 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
viber_image_2024-03-06_13-18-06-405

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй хоблогдуулан малчдад туслах хандивын аянд Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, ЗГХЭГ, Шадар сайдын ажлын алба, нийслэлийн авто Авто зам түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо, Олимп, нийтийн биеийн тамир спортын Үндэсний хорооноос нэг өдрийн цалин болох 22 сая төгрөгийг хандивлалаа.

Мөн “”Монголын нотариатчдын танхим”-аас  4.7 сая төгрөг,  “Авто тээврийн үндэсний төвийн Авто тээвэрчдийн ахмадын хорооноос 3.170.000 төгрөгийг тус тус гардуулан өгсөн юм.

Малчдад туслах хандивын аянд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 45 иргэн, 109 аж ахуйн нэгж, байгууллагын 3.151.071.636.66 төгрөгийн мөнгөн хандив, 5 иргэн, 24 аж ахуйн нэгж, байгууллагын 805.148.600 төгрөгийн 71.898 ширхэг бараа, материалын хандив буюу нийт 3.956.220.236.66 төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст цугласан.

 Өнөөдрийн байдлаар /2024.03.06/ 701.532.900 төгрөгийн 41.484 ширхэг бараа, материалыг 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт хуваарилан, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх