Монгол орон даяар 3-р сарын 1-5-ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн 35 музейгээр нийт 87,936 хүн үйлчлүүллээ. Музей үзэгчдийн 42.9 хувь буюу 37,754 нь 16 хүртэлх насны хүүхдүүд, 4.2 буюу 3,778 нь ахмад настнууд байна.
Музей үзэх соёлыг дэлгэрүүлж, соёлын өвөө өвлөн уламжлуулж байгаа та бүхэндээ баярлалаа. “Музейн нээлттэй өдрүүд” орон даяар 3-р сарын 7-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй үргэлжилнэ.
Эх сурвалж: Соёлын яам