-Аргын тооллын 2 дугаар сарын 21. Лхагва (Буд) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 12, хөхөгчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал огторгуй, өглөгт охин-6 од, үл зохилдох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:49-18:23.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хонь, гахай, туулай, хулганажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бэлбэсний газар очих, нялхасыг гаргах, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, арилжаа наймаа хийх, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар