ЭМД-ын шимтгэлээ И-Баримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд таны төлсөн шимтгэл 10-15 минутад баталгааждаг.
Тэгвэл 2024 оны 2 дугаар сарын 2-ноос 8-ны өдрийн 15 цагийн байдлаар 8257 иргэн, 8841 удаагийн гүйлгээгээр нийт 493.9 сая төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.