-Аргын тооллын 2 дугаар сарын 2. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын 22, улаан бич, салхины эх-14 од, суудал гал, мэнгэ 5 шар, үл тохирох барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:19-17:52.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Луу, хулгана, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
–Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, амраг садан бололцох, багш шавь барилдах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, худаг малтах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эсгэх, чимэг оёх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу.Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар