Сэрэмжлүүлэг

2024 оны 01-р сарын 31 өдөр, 18 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police1
Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хогийн цэг дээр хэн болох нь тодорхойгүй нас барсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар амь хохирогчид хүч хэрэглэн амь насыг хохироож, цогцосыг нь зөөвөрлөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд амь хохирогчийг 35 настай, эрэгтэй “О” болохыг тогтоосон.
Мөрдөн шалгах ажиллагаагаар “Ч” гэгч эрэгтэй нь амь хохирогчтой Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож амь насыг нь хохироогоод, үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийн цогцсыг “Т”-ийн хамт тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн болохыг тогтоож, сэжигтэй этгээдүүдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл, маргаан үүсгэлгүй аливаа асуудлыг эерэг аргаар шийдвэрлэж байх, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх