Сар шинийн баярын үеэр Гандантэгчэнлин хийдийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг.
Тиймээс Монгол түмний уламжлалт баярыг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн 500 гаруй лам хуварга, ажилтан хийдийн дотор, гадна орчны явган хүний зам талбайг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэх нөхцлөөс урьдчилан сэргийлж байна.