Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард болох барилдаануудын хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.
Хоёрдугаар сарын 03-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан,
04-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
05-нд 15:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаан /2008.01.01-с хойш төрсөн 16 хүртэлх нас/
06-нь 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
07-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит, АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаан,
08-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /нэг, хоёрын даваа/,
09-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /Гурваас наймын даваа/,
17-нд 11:00 цагаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
18-нд 11:00 цагаас Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
23-нд 11:00 цагаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
25-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд:
26-нд 15:45 цагаас Орхон & Өмнөговь
26-нд 19:45 цагаас Увс & Завхан
27-нд 15:45 цагаас Сүхбаатар & Архангай
27-нд 19:45 цагаас Булган & Баян-Өлгий
28-нд 15:45 цагаас Төв & Дорноговь
28-нд 19:45 цагаас Ховд & Баянхонгор
29-нд 15:45 цагаас Говьсүмбэр & Өвөрхангай
29-нд 19:45 цагаас Хөвсгөл & Сэлэнгэ
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО